2011-05-03


 АНУ-ын далайтай хиллэдэг нутгийн талаас илүү хувь нь Аляскад байдаг



Амазоны ой нь дэлхийн хүчилтөрөгчийн 20%-иас илүүг үйлдвэрлэдэг. Амазоны голын усны хэмжээ нь дэлхийн хамгийн том бусад 8 голыг нийлүүлсэнээс их




Антарктид бол манай дэлхийн ямар нэг улс өмчлөлдөө аваагүй цорын ганц нутаг. Дэлхийн мөсний 90 хувь нь Антарктидыг бүрхдэг. Энэ мөс түүнчлэн дэлхийн цэвэр усны 70 хувийг төлөөлдөг байна.Сонсоход хачирхалтай боловч Антарктид тив бол үндсэндээ цөлжсөн нутаг юм. Жилийн нийт хур тунадасны хэмжээ ердөө 5 см. Антарктид нь манай Говийн цөлнөөс бага чийглэгтэй дэлхийн хамгийн хуурай газар юм байна.




Бразил улс энэ нэрээ самарнаас авсан юм байна




Сири улсын нийслэл Дамаск хот нь Ром хот 753 BC-д байгуулагдахаас 2000 жилийн өмнө оршиж байсан нь дэлхийн түүхэн дэх хамгийн эртний суурьшсан хот болгожээ



Туркын Станбул нь хоёр тивийг дамжин оршдог дэлхийн цорын ганц хот юм



Улсын статустай хамгийн жижиг арал бол Полинезын Питкейн арал юм.



Хамгийн анхны 1 сая оршин суугчтай болсон хот бол Италийн Ром хот юм. Мөн Тив бүрт Ром нэртэй хот байдаг.



Дэлхийн ой модны нөөцийн 25 хувиас илүү нь Сибирьт байдаг



Сахарын цөлд Тидикелт хэмээх 10 жилийн турш нэг ч дусал бороо ороогүй хот байдаг. Гэвч Дэлхийн хамгийн хуурай газар нь Антарктидтай ойролцоо байлаг Росс арал юм. Энд 2 сая жилийн турш бороо ороогүй байна




Дэлхийн хамгийн жижиг өөртөө засах улс бол Мальта. Энэ нь Италийн Ром хотод байрлах ба 2 теннисний талбайн хэмжээтэй, 2001 оны байдлаар хүн ам нь 80 байсан бөгөөд Ватиканаас 20-оор бага юм байна. Ватикантай адил өөртөө засан тохинох эрхтэй





Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax