2011-03-29
Сахарын элсэн цөл

Сахарын их элсэн цөл


Халуун наранд шарагдан цоносон элс, шавар, чулуун хязгааргvй өргөн уудам тэнгисийн хаа нэгтээ ховорхон тааралдах баян бvрдийн ногоохон толбонууд. цорын ганцхан гол...

Энэ бол Сахарын цөл билээ.

Манай гаригийн хамгийн том цөл асар өргөн уудам нутгийг хамардаг нь гайхалтай. Бараг найман сая хавтгай дөрвөлжин км газрыг эзлэн оршдог ажээ.

Энэ бол Австралиас том, Бразилаас ялимгvй бага нутаг гэсэн vг. Атлантийн далайгаас Улаан тэнгис хvртэл таван мянган км урт газарт энэхvv халуун элсэн цөл сунан тогтжээ.


Манай гариг дээр vvнээс өөр ийм зах хязгааргvй өргөн уудам цөл хаа ч vгvй. Сахарын дотоод нутгуудад жилийн турш бороо хур ордоггvй газар байдаг.

Сахарын цөлийн яг төвд байдаг Ин-Салах хэмээх баян бvрдэд 1903-1913 оны хоорондох арван нэгэн жилийн дотор ганцхан удаа буюу 1910 онд бороо орохдоо ердөө 8- хан мм хэмжээтэй хур тунадас буусан байна.

Харин өнөө vед бол сахар нь туулж хvрэхэд тийм ч хэцvv биш газар болжээ. Алжир хотоос гарсан сайн чанарын засмал замаар давхисаар ганцхан өдрийн дотор л хvрэх боломжтой.

Vзэсгэлэнтэй сайхан Эль-Кантара-Сахарын хаалга хавцлаар дамжин байгалийн дvр төрх нь "Элсэн тэнгис" биш огт өөр газар очно.

Замын баруун зvvн талуудаар нэг их том биш хаднууд ярайж байдаг нь салхи, элсний нөлөөгөөр vлгэрийн байшингууд, цайзуудын хэлбэртэй болсон байдаг.

Эрги хэмээх элсэн цөлvvд Сахарын нийт нутгийн дөрөвний нэгээс бага хэсгийг эзлэх ба vлдсэн хэсгvvд нь халуун наранд шарагдан хагарч ан цав гарсан шавар, чулуурхаг талууд, хужир мараа бvхий цагаан хонхорууд ажээ.

Сахар гэдэг бол бvхэлдээ ширээ шиг тэгшхэн газар нутаг нь зөвхөн Нил, Нигерийн хөндийнvvд, Чад нуурын хотгор бvхий жигдхэн тал нутаг юм.

Энэ тэгшхэн талд харьцангуй бага талбайтай боловч чамгvй өндөр уул нурууд байдаг. Эд бол Ахаггар. Тибести болон далайн тvвшнээс дээш 3000 гаруй метр өргөгдсөн Дарфурын өндөрлөгvvд юм.

Олон тооны хавцал жалгуудаар огтлогдсон Ахаггарын уулархаг хэсгийг сарны гадаргуутай харьцуулдаг. Гэвч эндхийн байгалийн хад чулуун дундаас археологчид чулуун зэвсгийн vеийн бvхэл бvтэн галарей олж илрvvлжээ.

Эртний хvмvvсийн зурж vлдээсэн хадны сvг зургууд дээр усны vхэр, матар. анааш, завьтай хvмvvс хөвж яваа голууд, ургац хурааж буй хvмvvсийг дvрсэлсэн байдаг.

Энэ бvхнээс харахад Сахарын уур амьсгал өмнө нь ихээхэн чийглэг байсан ба газар нутгийнх нь ихэнх хэсэгт Саваннын бvс байсан нь илэрхий.

Одоо бороо хуртай vед жилдээ нэгээс хоёр сарын турш хавцал жалгуудаар нь жинхэнэ гол урсдаг Дарфурын өндөрлөг тал, Тибестийн уулархаг хэсгvvдэд л саванна тааралдах ба тэндхийн баян бvрдийг жилийн турш усаар тэтгэж байдаг нь элбэг дэлбэг устай горхинууд ажээ.

Сахарын бусад хэсгvvдэд жилд унах хур тунадасны хэмжээ хоёр зуун тавин мм-ээс бага байдаг. Тийм газруудыг газарзvйчид аридын гэж нэрлэдэг.

Ийм газруудад газар тариалан эрхлэхэд таарамжгvй тул ховор тачир өвс ургамал эрсэн хонь тэмээн сvргээ хариулахад л зохимжтой.

Манай гаригийн хамгийн халуун газар энд байдаг. Ливия нэмэх 58 хэм хvрч халдаг газар байдаг бол Эфиопын зарим хэсэгт жилийн дундаж температур нэмэх 35 хэмээс буудаггvй газрууд бий.

Сахарын хамаг амьдралыг нар л зохицуулж байдаг. Vvл багатай, агаарын чийглэг байхгvй, өвс ургамалгvй учраас нарны цацраг ихээхэн ач холбогдолтой байдаг.

Эндхийн хоногийн температур ихээхэн огцом хэлбэлздэг. Өдөр шөнийн темлературын ялгаа гучин хэмээс илvv ажээ. Хоёрдугаар сард шөнөдөө ус хөлдөх тохиолдол гардаг бол Ахаггар болон Тибестид хасах 18 хэм хvртэл хvйтэрдэг.



Агаар мандалд явагддаг олон vзэгдлvvдээс аялагчдын хувьд хамгийн хэцvv нь vргэлжилсэн их шуурга юм. Халуун, хуурай цөлийн салхи шуурга vнэхээр хэцvv бөгөөд ялангуяа их хэмжээний тоос, элсний жижиг ширхэгvvд оволзон боссон vед бvр ч тvвэгтэй.

Элсэн шуургыг бодвол тоосонцор шуурга илvv тохиолддог. Сахар бол манай гаригийн хамгийн их тоостой газар юм. Иймэрхvv шуургыг алсаас харахад утаан хөшиг нь тэнгэрт өндөр хөөрсөн гал тvймэр мэт харагддаг.

Сахарын салхи шуурга галзуурсан мэт хvчтэй шуурдаг. Салхины хvч нэг секундэд тавин метр хvрдэг.

Гэтэл нэг секундэд гучин метр хvчтэй шуурвал хар салхи vvснэ гэдэг шvv дээ. Тэмээний ихээхэн хvнд тохош хоёр зуугаад метр шидэгдэн, тахианы өндөгний хирийн чулуунууд вандуй шиг л газраар өнхөрч байдаг гэж жинчид ярьцгаадаг.

Маш их халсан агаар жижиг тоосонцоруудыг хаман авч тэнгэрт хөөрөх vед смерч салхи vvсдэг. Тийм болохоор смерч vvсэхийг алсаас харсан морьтон бедуйнчуудын ярьдгаар "цөлийн бэрдтэй" /жинны пустыни/ учрахаас амжиж нуугдах боломжтой ажээ.

Саарал тоосон багана vvлэнд тултал өндөрт гардаг. 1500 метрийн өндөрт нисэж явсан нийсгэгчид смерчтэй учирсан тохиолдол олон бий.

Салхинд туугдан хөөрсөн Сахарын элс тоос Газар дундын тэнгисийн дээгvvр дэгдэн Өмнөд Европод хvрдэг.

*Сахарын цөл нь дэлхийн хамгийн том цөл юм*

Сахарын зах хязгааргvй уудам талд бараг байнга салхитай байдаг. Цөлд зуун өдрийн зургаад нь салхигvй байдаг гэсэн тооцоо бий.

Баян бvрдийн хамаг ургацыг хэдхэн цагийн дотор устган сvйтгэх чадалтай Умард Сахарын халуун салхи хамгийн хөнөөлтэй гэдэг. Сирокко хэмээх энэ шуурга зуны эхээр голдуу шуурдаг.

Египетчvvд vvнийг хамсин гэдэг нь "тавь" гэсэн утгатай бөгөөд ихэвчлэн хаврын өдөр шөнө тэнцсэний дараачаас эхлэн тавин өдрийн турш шуурдаг болохоор тийнхvv нэрлэсэн ажээ.

Бараг хоёр сар шахам хугацаагаар тасралтгvй шуурдаг энэ салхи шуурганы дараагаар хаалт хамгаалалт хийгээгvй цонхны шил салхинд туугдсан элсэнд зурагдан бvрсгэр бvvдгэр болсон байдаг
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax