2011-05-03
Бермудын гурвалжин
Бермудагийн гурвалжин гэдэг нь Флорида, Бермуда арал, Пуерто Рико гурвыг холбосон шугамыг хэлэх бөгөөд энэхvv дэлхийн нэгэн өнцөгт далдын ямар нэгэн хvчний нөлөөгөөр усан онгоцнууд, нисэх онгоц, хvмvvс ор сураггvй алга болдогоороо ихэд нэрд гарсан билээ.Нисэгч Хелен Касцио "Чесна 172" онгоцоороо дээрх аралд ойртон ирхэд тэндхийн онгоцны буудлынхан тvунийг радартаа харж, тvvнд буудалд буух тухай зааварчилсан боловч тэрээр хариу өгөөгvй байна. Харин радиогоор, "Би төөрсөн бололтой байна. Бидний дор Турк арал харагдах ёспгой боловч юу ч узэгдэхгуй байна. Онгоцны буудал ч, байшин барилгууд ч узэгдэхгvй байна" хэмээн тvvний зорчигчиддоо мэдэгдэхийг тодорхой сонсжээ. Дээрх онгоцыг удирдан буулгах ёстой газар дахь хvмvvс тvvнтэй холбоо барихаар дахин дахин оролдсон боловч Касцио тэднийг сонсож чадахгvй байсан бололтой. Харин тvvний эцсийн vг болох "Эндээс гарах ямар ч зам байхгуй юм гэж уу" гэсэн яриаг радиогоор сонссон байна. Ийнхvv дээрх онгоц ор сураггvй алга болж, энэхvv сvйрлийн талаар баримт болохоор юу ч олдоогvй билээ.

Энэхvv гурвалжингийн талаар зарим хvмvvс орчин vеийн далайн дээрэмчид, эсвэл хvмvvсийн хариуцлагагvй байдал зэрэгтэй холбон тайлбарлахыг оролддог. Мөн зарим нь эртний Атлантид улс яг энэхvv газарт байгаад далайн ёроолд живсэн, тvvний байгуулсан эрчим хvчний асар хvчирхэг эх vvсгvvр болох пирамид өнөөг хvртэл нөлөөлж буй хэмээн тайлбарладаг байна. Энд ор сураггvй алга болсон усан онгоцнуудаас эргэж узэгдсэн тохиолдол маш цөөн байдаг ажээ. Харин 1975 оны 7 дугаар сард хэсэг эрдэм шинжилгээний хvмvvс "Нью Фреедом" хэмээх усан онгоцноос дээрх газарт тохиолдсон хvчтэй аадар борооны зургийг нь авсан бөгөөд тэр зурагт нь урьд алга болсон нэгэн усан онгоцны зураг гарсан байлаа. Энэ vед дээрх газарт өөр ямар нэгэн усан онгоц яваагvй ажээ
Сэтгэгдэл:


нууцыг нь тайлсан шүү дээ мөсөнд агуулагдаж буй метан хий ч билүү...
хамгийн сүүлийн үеийн мэдээллийг нь оруулбал гоё...
Бичсэн: g84 цаг: 17:52, 2011-07-23 | Холбоос | |


so cool
ih sonirholyoi ym cool cool cool cool cool cool cool cool cool cool
Бичсэн: kjkjkj цаг: 14:02, 2011-07-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax