2011-03-29
Хамгийн өндөр мод

Дэлхийн хамгийн өндөр мод

Секвойя нь шилмүүст модны нэгэн төрөл ба таксиди бүлд багтах цoрын ганц үлдсэн модны зүйл анги билээ. Секвойя нь мөнх ногоон шилмүүст мод юм.

Sequoia sеmpervirens — модны гурван төрлийнх ба "улаан мод" гэж нэрлэгддэг билээ. Мөнхийн ногоон, нэг гэрт мод нь 2000 орчим жил амьдардаг ба дэлхий дээрх хамгийн өндөр мод хэмээн тооцогддог юм. Зарим тохиолдолд 112 метр өндөр, 7 метр өргөнтэй байдаг.

Мөн хамгийн хүндэд ордог ба 2000 орчим тонн жинтэй. Секвойя гэдэг нэрийг индианчуудын омгийн нэгэн тэргүүлэгчийн нэрээр ийнхүү модыг нэрийдсэн хэмээн үздэг. Гэхдээ энэ нь тодорхой биш мэдээлэл юм.

Секвойя нь Sequoioideae бүлийн нийтлэг нэр гэж тооцогддог, түүний дотор секвойядендрон болон метасеквойя ч багтаг юм.

Эдгээр модны хэлбэр нь шовх, мөчир нь хөндлөн ургаж эсвэл үл ялиг доош налуу байдаг. Модны холтос нь маш бүдүүн байх ба бараг 30 см хиртэй, тэгсэн хирнээ их зөөлөн, ширхэг томтой, ховхолж авмагц улаан-хүрэн өнгөтэй, харин аажмаар харлаж эхэлдэг байна.

Үндэсний систем нь тийм ч гүнзгий явдаггүй, хажуу тийш тэлэх маягаар ургадаг юм. Навч нь 12-25 мм урт, залуу модных нь гонзгойвтор ба хавтгай, хөгшин модны дээд талд бол 5-10 мм урт хайрстай мэт сэтгэгдэл төрүүлэхүйц байдаг.

Үр нь өндгөн хэлбэртэй, 15-32 мм урт, 15-25 эргэлдсэн хайрстай, үр тогтоож, тоосжих үйл явц өвлөөр явагдаж 8-9 сарын дараа боловсорч гүйцдэг юм. Жимс болгонд 3-7 үр төл байрладаг ба тэдгээрийн урт нь 3-4 мм, 0,5 мм өргөн байна. Жимс хатаж нээгдмэгц үр ньтэндээсээ гарч эхэлдэг юм.

Секвойя мод нь Калифорни, Номхон далайн эрэг хавиар их хэмжээтэй ургадаг. Зарим тохиолдолд далайн түвшнээс 30-750 м-ийн өндөрт ургаж байдаг бол, өөр тохиолдолд далайн эрэг хавиар ургадаг байна. Тэр бүү хэл 920 метрийн өндөрт ургах тохиолдол ч гарч байсан гэнэ. Далайн агаар авчирдаг чийглэг байдлыг секвойя маш их таалдаг мод юм.

Маш өндөр, хөгшин мод нь уулын хавцал, гүн жалганд ургаж байдаг нь тийшээ чийглэг агаар мөн манан бууж ирдэгтэй шууд холбоотой. Манангийн үеэс дээгүүр ургадаг мод нь 700 метрээс ч өндөр байх агаад зарим тохиолдолд богинохон ч байдаг юм.
60 метрээс өндөр мод тааралдах нь элбэг зүйл.

Чулуужсан модны олдоцыг харахад секвойя юрийн галавын үед ч хүртэл ургаж байсан нь тодорхой юм.
Тэр нь одоогоос 208 ба 144 сая жилийн тэртээх үйл явдал ба хойд хэсгийн өргөн уудам нутагт тархсан байжээ.

Харин одоо бол харьцангуй бага нутаг дэвсгэрийг эзлэх болсон гэнэ. Энэ хүрээ нь Калифорни мужийн Сьерра-Невадагаас хойшилж Өмнөд Орегон дахь Кламат уул хүрдэг юм.

Эдгээр модноос бүрдэх ойн мод нь идэвхтэй ашиглаж ирсэний улмаас улам бүр багассан байдаг.

Секвоятай өнөөдрийн байдлаар хоёр хамгаалалтын газар тааралдаж болно. Эдгээрт Хумбольдт-Рэдбудс үндэсний цэцэрлэгт хүрээлэн, энэ нь 425 хавтгай км бүхий талбай эзэлдэг, харин үндэсний болон биосферийн цэцэрлэгг хүрээлэн Секвоя нь 1629 хавтгай км бүхий талбайг эзэлдэг юм.

Одоогийн ургаж байгаа модны хамгийн өндөр нь Стратосферийн аварга ба энэ мод Хумбольдт-Рэдвудс үндэсний хүрээлэнд ургадаг. Түүний өндөр нь 112,83 метр - хамгийн сүүлчийн удаа 2004 онд хэмжиж үзсэн гэнэ.

Бүх үеийн хамгийн өндөр мод нь Аварга Дайервиль бөгөөд мөн л Хумбольдт-Рэдвудэд ургадаг юм. Түүний өндрийг 1991 онд унаснаас нь хойш хэмжиж үзэхэд 113,4 метртэй тэнцэж байсан гэдэг. Харин нас нь зарим нэгэн тооцоогоор 1600 жилтэй тэнцэж байжээ.

Одоо ургаа модноос 15 нь 110 метрийн өндөртэй. 47 мод 105 метр хүртэл ургасан байдаг. 1912 онд хөрөөдөж унагасан мод 115,8 метр хүрч байсан гэж яригддаг.

Хамгийн өргөн секвойя нь Генерал Шерман ба түүний тойрог 1487 куб метр юм. 1926 онд огтолж авсан секвойя 1794 куб метрт хүрч байсан хэмээн яригддаг юм билээ. Гэхдээ энэ нь баримтаар нотлогдоогүй байна.

Улаан төрлийн бус мод 100,3 метр өндөр ба түүнийг Дуглассын гацуур гэдэг юм.
Модны өндөрт хязгаар гэж бий юу?

Калифорнийн секвойя хүндийн жингээр хязгаарлагддаг ба 122-130 метрээр хязгаарлагдах болно хэмээн "Nature" сэтгүүлд 2004 онд бичсэн байдаг. Нэг ч мод энэ хязгаарыг давж чадахгүй гэдэг дүгнэлтийг америкийн эрдэмтэд хийжээ.

Учир мод хөрснөөс их хэмжээний усыг ялгаруулан авч орой хүртэл явуулж чадахгүй гэнэ. Уг модны оройд байрлах мөчир нь байнга усны гачаалалтай байдаг нь тогтоогдоод байна. Тиймээс гүйцэт боловсроч чаддаггүй юм. Түүнээс гадна оройд ургах навч нь доод хэсгийн навчнаас биеийн байдлаар ч жижигхэн байдаг.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax